Ясенец буюу Диктамнус нь ер бусын маш хортой ургамал. Түүний дэлбээ болон үрний хонхорцог нь маш аюултай аж. Түүнд ямар ч тохиолдолд гар хүрч, шүргэж, ялангуяа үнэрлэж болохгүй. Учир нь, Ургамалд хүрэх үед хүнд тухайн үедээ юу ч мэдэгдэхгүй боловч ойролцоогоор нэг хоногийн дараа түлэгдсэн мэт цэврүүтэх шинж тэмдэг илэрдэг байна. Ингээд хэсэг хугацааны дараа цэврүүнүүд хагарч, арьс нь хууларч унадаг юм.
Ямар бодис уг ургамлыг ийнхүү түлэхэд хүргэдгийг өнөөг хүртэл судлаж чадаагүй аж. Цэврүүнүүд хагарсны дараа шарх үүсч, улмаар өндөр халууруулан, сульддаг. Хэд хоногийн дараа түлэгдсэн шарх аньдаг ч ор мөргүй алга бололгүй, том том бараан толбо, сорви нь жил орчим байсаар байдаг аж. Биеийн арьсны их хэмжээний гадаргууг хамарсан түлэгдэлт амь насанд аюул ч тарьж мэдхээр тийм аюултай. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Ясенец нарлаг өдөр л дээрх аюулыг тарих бөгөөд бүрхэг үед ямар ч гэм зэмгүй хачирхалтай ургамал ажээ.
No comments:
Post a Comment