АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны
дүн “Obesity” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд 12 долоо хоногийн турш
судалгааг хийсэн бөгөөд судалгаанд 303 хүн сайн дураар оролцсон байна.
Эдгээр хүмүүсийг 2 бүлэг болгон 1 бүлэгт нь эрүүл мэндийн төрөл бүрийн
ундаанууд, нөгөө бүлэгт нь /хяналтын бүлэг/ ус хэрэглүүлсэн байна.
Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн хүмүүст адилхан хоол идүүлж, адил дасгал
хийлгэж байжээ. Эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан хүмүүсийн 44-с дээш
хувийнх нь биеийн жин дунджаар 6 кг –аар багассан бол ус уулгаж байсан
хяналтын бүлгийн хүмүүсийн биеийн жин дундажаар 4 кг –аар багассан
байна. Эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан хүмүүсийн биеийн байдал
сайжирч байсан тухайлбал цусан дахь холестриний хэмжээ, муу өөх тосны
хэмжээ, триглицеридийн хэмжээ буурсан байна.
Эдгээр 2 бүлгийн хүмүүсийн бэлхүүсний тойрог багасаж, артерийн даралт нь буурсан байна.
Судалгааны төгсгөлд эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан нийт
оролцогчдын 64 орчим хувь нь биеийн жин дундажаар 5% буурсан байхад ус
хэрэглэж байсан хяналтын бүлгийн 43% -ийнх нь жин буурсан байна. Энэ
5%-ийн жин бууралт нь хүмүүсийн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөөлөх юм.
Үүнд: Зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчин, чихрийн шижингийн 2-р хэв
шинжээр өвчлөх эрсдэл тодорхой хэмжээгээр буурах юм.
Энэхүү судалгааг хийсэн эрдэмтдийн хэлж байгаагаар эрүүл мэндийн
ундаа нь биеийн жин хасахад тусална гэжээ. Судалгаанд оролцох хугацаанд
эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан бүлгийн хүмүүс ус ууж байсан
хүмүүсээс өлсөх нь бага байжээ.
Энэ судалгааны үр дүнд илчлэг багатай эрүүл мэндийн ундаанууд нь
биеийн жин хасахад чухал нөлөөтэй нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн
эрүүл мэндийн ундаа хэрэглэхэд амттан хэрэглэх нь багасдаг
Subscribe to:
Post Comments (Atom)
Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргаг...

-
Монголчууд эрт дээр үеэс эмийг эрдэнэ мэт шүтэж дээдлэн, эм уух ёс жаягийг буй болгон хатуу мөрдөн ирсэн эртний уламжлал сайхан заншилтай...
-
Эмэгтэйчүүд “Виагра” уувал яах вэ? Юуны түрүүнд “Виагра” гэгч юу болох, эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэх нь зүйтэй боло...
-
Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр 1959 онд 3 ажилтантай байгуулагдаж байсан Эм судлалын тасаг өргөжиж улм...
No comments:
Post a Comment