Wednesday, April 11, 2018

Танилцуулга

Монос Групп компани нь 1990 онд анхны эм, гоо сайхны жижиг үйлдвэр “Монос” нэртэйгээр байгуулагдсан. Эдүгээ 26 дахь жилдээ эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор 1300 гаруй ажиллагсад, 16 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын Топ 100 аж ахуйн нэгжийн нэг юм.

Монос Группийн хамт олон эрүүлийг хамгаалах хувийн хэвшлийн салбарт бүхий л чиглэлээр анхдагч түүчээ нь болж чадсан. Тухайлбал, Хувийн хэвшлийн анхны эмийн үйлдвэр, анхны эмийн сан, анхны фарммаркет, анхны эм ханган нийлүүлэх байгууллага, анхны магадлан итгэмжлэгдсэн лаборатори, анхны эрдэм шинжилгээний хүрээлэн, анхны эм зүйн коллеж, анхны эм зүйн шинжлэх ухааны их сургууль, анхны эм судлалын хүрээлэн, анхны олон улсын стандартын шаардлага хангасан GMP цогцолбор эмийн үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан. Энэ бүхэн манай Моносын нийт хамт олны бүтээл, үнэт баялаг, бахархал юм.

Монос Групп нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн боловсрол, боловсон хүчин, спорт урлаг, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэгт байнгын гар бие оролцохын зэрэгцээ ард иргэддээ хандсан шинэ бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, шинэлэг санал санаачилгуудыг тогтмол дэмжин ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хэрэглэгчдэдээ хүргэх нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндрөөр ухамсарлан ажилладаг билээ.

Төр засгийн бодлогын хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжилд дэлхийн жишигт нийцсэн хамгийн орчин үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж ажиллах томоохон зорилго, зорилт тавин амжилттай ажиллаж байна.

No comments:

Post a Comment

Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргаг...