Wednesday, April 11, 2018

Антибиотик хамаагүй хэрэглэх аюултай

Антибиотик гэж өвчин үүсгэгч нянг үхүүлэх хүчтэй үйлчилгээ бүхий органик бодисыг нэрлэдэг.
Ийм бодис хөгцөнд байдаг гэж үзээд ардын уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг байжээ. Монголчууд эрт дээр үес гашилсан сүүг ээдэм болгон ашигладаг байснаас эхлээд сүүтэй цайндаа ааруул, цагаан тос хийж ээдүүлээд уудаг зэрэг нь үүнтэй л холбоотой. Далайчдад хөгцтэй талх идүүлэн бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг байсан баримт ч бий.
1929 онд Английн эрдэмтэн А.Флеминг ногоон хөгцнөөс анхны антибиотик болох пенициллин гаргаж авсан нь өнөөдөр ч хэрэглэгдсээр буй. Хожим эрдэмтэн Г.Флори, Э.Чейн нар бензилпенициллин гэж хүчтэй антибиотик гаргаж авсан нь Нобелийн шагнал хүртсэн ч, антибиотикийн хувьд Флемингийн нээлтийн шууд үргэлжлэл гэж үздэг. Антибиотикийг бичил нянгаас гаргаж авдаг учир хүний биед өвчин үүсгэгч бусад нянгуудаа устах, хүчийг нь сулруулахаас гадна хүний биед байнга оршин байдаг ашиг тустай бичил биетүүдийг ч адилхан устгах учир удаан хугацаагаар, эсвэл дахин дахин хэрэглээд байвал сөрөг үр дагавар нь илүүтэй гарч эхэлдэг. Тиймээс өвчтэй хүнд адил төрлийн ч юм уу харилцан нөлөөлдөг антибиотикуудыг хавсран хэрэглэхийг хориглодог. Пенициллинийг замбараагүй хэргэлэх болсноос хойш үйлчилгээ нь эрс суларч, тунг нь нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Үүнээс үүдэн антибиотикийн сөрөг нөлөөлөл олноор илрэх нь тогтоогджээ.
Иймээс өөр төрлийн антибиотикууд үйлдвэрлэгдэж эмчилгээнд нэвтэрсэн нь цөөнгүй. Гэхдээ тэд бүгд пенициллиныг нийлэгшүүлэх байдлаар үйлчилгээг нь нэмэгдүүлэн сайжруулсан пенициллин гэж ойлгож болно. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тусам сайн үр дүнтэйгээ зэрэгцээд сөрөг үр дагавар нь илүү хүнд тусдаг болохыг судлаачид тогтоосон.

No comments:

Post a Comment

Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргаг...