Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргагүй интернэтээр л дамжуулан ажлаа амжуулж, мэдээллээ хурдан шуурхай авдаг тул үүнийг хязгаарлахад хэцүү. Харин амархан юм нь КОМПЬЮТЕРИЙГ ЗӨВХӨН АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРЭГЛЭХ, АЖЛЫН ДАРАА АЛЬ БОЛОХ ИНТЕРНЭТ БАГА ХЭРЭГЛЭЖ ГЭРИЙНХЭН, НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗАН АМЬД ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭЕ.
Monday, April 30, 2018
Wi-Fi хүний биед муу нөлөө үзүүлдэг гэдгийг батлаагүй ч яагаад ч юм долгион юм чинь муу байх гэсэн бодол надад үе үе төрдөг юм. Бид интернэтийг хэрэглэж хэвшээд 10 гаруй жил болж байгаа бол бидний дүү нар, хүүхдүүд НАСААРАА энэ орчинд байгааг дахин нэг бодолцох хэрэгтэй. Хүүхдүүдээ аль болох компьютер дээр суулгахгүйг хичээж, ухаалаг утсаараа интернэтэд орох цагийг нь хязгаарлаарай.
Интернэтэд бид юу хийдэг вэ жагсаалтын 5 дугаарт ОНЛАЙН ТОГЛООМ орж байгаа нь АЮУЛЫН ТОМ ХАРАНГА юм. Стратегийн тоглоом нь хүний оюун ухааныг хөгжүүлдэг гэж онлайн тоглоомчид өөрсдийгөө өмөөрдөг ч үнэндээ хэтрүүлэн, хонон өнжин тоглосноор хүний сэтгэхүйд муугаар нөлөөлдөг. Үүнээс болж амиа хорлох, бие биенийгээ хэрцгийгээр зодох, тэр бүү хэл хүн рүү шалтгаангүйгээр буудах ч тохиолдол гарсан аж. Манай Шар хадны эмнэлэгт Gamer-үүдийн гэх өрөө хүртэл байдаг гэнэ.
Энэ АНУ-ын гаргасан судалгаа. Бидний хэрэглээ үүнээс нэг их зөрөөд байхгүй л болов уу. Facebook, Instragram, Twitter, Linkedin зэрэг олон нийтийн цахим сүлжээнд бид хэтэрхий их цаг зарцуулж байна. Бараг хүн бүхэн ухаалаг утастай болсон энэ үед дараалал хүлээх, ажлын түр завсарлага зэрэг чөлөөт цагаараа орж мэдээллээ шалгачхаад гарах нь зохистой хэрэглээ юм. Компьютерийн ард суугаад үнэт цагаа үрэн байж эсвэл орой гэртээ хариуд гэр бүлдээ гаргах цагаа нийгмийн сүлжээнд үрэх нь зохисгүй бөгөөд үүнээс болонFACEBOOK –Т ДОНТОХ АЮУЛ нүүрлээд байна.
Амьдралынхаа энэ их хугацааг зарцуулаад байгаа интернэтэд бид юу хийдэг вэ? /Эх сурвалжhttp://www.zerohedge.com /
Friday, April 13, 2018
Хятад саарал хулгана
Магадгүй хамгийн үзэшгүй муухай төрхтэй ургамлыг нэрлэ гэвэл түүнийг нэрлэх байх. Саарал хулгана хэмээх нэрийг түүнд толгойгоо доош унжуулан дүүжлэгдэж байгаа сарьсан багваахайг санагдуулам ер бусын бараан төрх нь авчирсан юм. Цэцэг нь диаметрээрээ 30 см хүрэх бол түүнээс салбарлан гарах урт хар “сахал” нь 70 болон түүнээс дээш см урттай ажээ.
Цусан шүд
Энэхүү мөөгний албан ёсны буюу шинжлэх ухааны нэршил нь Гиднеллум Пека боловч ихэнхдээ “Цусан шүд” хэмээн нэрлэдэг. Түүнийг харахад цус шүүрсэн зажилсан бохийг санагдуулдаг байна. Түүний ер бусын байдал үүгээр дуусахгүй. Яагаад ч юм гиднеллумээс гүзээлзгэнэ үнэртдэг. Гэхдээ үүнийг идэж болно гэсэн үг биш юм. Учир нь тэр дэлхий дээрх хамгийн хортой мөөгнүүдийн нэг аж. Бүр хэлээ хүргэх төдийд л хүчтэй хордлого өгдөг гэнэ.
Непентес Аттенборо
Махчин ургамал ховор биш төдийгүй маш олон төрөл зүйлтэй. Гэвч Непентес Аттенборо тэдгээрийн дундаас хамгийн онцгой нь. Анх түүнийг 2000 онд Филиппиний Палаван арал дахь Викториа уулнаас нээн илрүүлсэн байдаг. Непентес Аттенборонд галуун хүзүүт лонх хэлбэрийн занга байх бөгөөд үүгээрээ хоол тэжээлээ барьдаг аж. Энэ төрлийн лонхот ургамлуудаас хамгийн том нь 1.5 литрийн багтаамжтай байсан гэдэг. Хэдийгээр ийм ургамлууд нь ихэвчлэн шавьж иддэг ч, зарим тохиолдолд жижиг мэрэгчдээр хооллох нь ч бий гэнэ.
Росянка /Drosera/
Энэхүү ургамал нь Антарктидаас бусад бүх тивд ургадаг маш сонирхолтой махчин ургамал аж. Росянка нь өөрөөсөө бага хэмжээний салстан дуслууд ялгаруулах бөгөөд үүнийхээ тусламжтайгаар шавьж барьж, хооллодог байна.
Африк гиднора
Энэ нь Африкийн цөлд ургадаг шимэгч ургамал юм. Гиднора нь бусад ургамлыг үндсээс нь сорох маягаар хооллодог байна. Түүний их биеийн ихэнхи хэсэг нь газар дор орших бөгөөд зөвхөн цөлд их хэмжээний хур тунадас орох үеэр л газрын гадарга дээр гарч ирдэг байна. Гиднорагийн өндөр 15-20 см ажээ.
Ясенец / Dictámnus/
Ясенец буюу Диктамнус нь ер бусын маш хортой ургамал. Түүний дэлбээ болон үрний хонхорцог нь маш аюултай аж. Түүнд ямар ч тохиолдолд гар хүрч, шүргэж, ялангуяа үнэрлэж болохгүй. Учир нь, Ургамалд хүрэх үед хүнд тухайн үедээ юу ч мэдэгдэхгүй боловч ойролцоогоор нэг хоногийн дараа түлэгдсэн мэт цэврүүтэх шинж тэмдэг илэрдэг байна. Ингээд хэсэг хугацааны дараа цэврүүнүүд хагарч, арьс нь хууларч унадаг юм.
Ямар бодис уг ургамлыг ийнхүү түлэхэд хүргэдгийг өнөөг хүртэл судлаж чадаагүй аж. Цэврүүнүүд хагарсны дараа шарх үүсч, улмаар өндөр халууруулан, сульддаг. Хэд хоногийн дараа түлэгдсэн шарх аньдаг ч ор мөргүй алга бололгүй, том том бараан толбо, сорви нь жил орчим байсаар байдаг аж. Биеийн арьсны их хэмжээний гадаргууг хамарсан түлэгдэлт амь насанд аюул ч тарьж мэдхээр тийм аюултай. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Ясенец нарлаг өдөр л дээрх аюулыг тарих бөгөөд бүрхэг үед ямар ч гэм зэмгүй хачирхалтай ургамал ажээ.
Иерихоны сарнай
Хойд Америкийн Чиуауа цөлд өргөн тархсан гайхалтай ургамалын нэг нь "Иерихоны сарнай" юм. Энэ нь маш удаан хугацаанд, бүр хэдэн жилээр “унтаа байдалд”, хатаж хорчийсон мэт оршиж чаддагаараа алдартай аж. Гэвч ус чийг үзмэгцээ хоромхон зуур “сэргэдэг” нь жинхэнэ ид шидийн гэмээр.
Чөтгөрийн хумс
Чөтгөрийн хумс буюу шинжлэх ухааны хэллэгээр "Гарпагофитум" нь Өмнөд болон Баруун-Өмнөд Африкт түгээмэл тархсан ургамал юм. Түүний үр жимс нь шинж чанараараа даливс хэмээх ургамалтай ихээхэн төстэй аж. Чөтгөрийн хумс нь өргөстэй бөгөөд дэргэдүүр нь өнгөрсөн амьтны үс ноос, хүний хувцсанд зангуу шиг наалддаг. Яг л ямар ч үед тань руу дайрахад бэлэн аалз шиг л харагдана байна. Хэдий гаднах төрх нь жихүүдэс төрүүлэм ч чөтгөрийн хумсыг уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг ажээ.
Хүүхэлдэйн нүд
Энэхүү ургамлыг хэдийгээр “Actaea alba” хэмээн нэрлэдэг ч хүмүүс “хүүхэлдэйн нүд” гэдгээр нь илүү мэддэг байна. Ямар нэгэн ер бусын шинж чанаргүй ч уг ургамал гадаад байдлаараа ихээхэн анхаарал татдаг юм. Тэр яг л хэн нэгэн гаж донтон хохирогчдынхоо нүднүүдийг модны улаан гишүүнд хатгачихсан мэт эвгүй харагддаг гэнэ шүү.
Инээлгэпэг цэцэг
Каспаас Хятад хүртэлх Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт “Инээдэг цэцэг” хэмээн нэрлэгддэг нэгэн ургамал ургадаг. Түүний вандуйн чинээ том үр нь хүнийг хагас цагийн турш ямар ч шалтгаангүйгээр инээлгэх ер бусын чадвартай юм байна. Ингэж инээсэн хүн дараа нь маш тайван, юу ч болоогүй мэт унтдаг гэнэ. Энэ ургамлын шинжлэх ухааны нэршил нь “Энэтхэг дурман” хэмээн нэрлэдэг аж.
Баримт
Томатны кетчуп нь ньютоны бус шингэний нэгэн жишээ юм. Өөрөөр хэлбэл шингэний өтгөн, шингэн нь хурднаас тогтмол бус шалтгаалдаг гэсэн теорем ажээ. Үүнээс үзэхэд яагаад кетчуп шилэн савнаас шууд гоождоггүйг тайлбарлана. Сэгсрэх тусам шингэрдэг шүү дээ.
Thursday, April 12, 2018
Юуны түрүүнд “Виагра” гэгч юу болох, эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэх нь зүйтэй болов уу. Анх энэ бэлдмэлийг цус багадалт болон хоолойны архаг үрэвслийг эмчлэх зориулалттай үйлдвэрлэж байжээ. Нэмэлт судалгаа явуулсны дүнд энэ бэлдмэл зүрх болон бэлэг эрхтэнд нөлөөлдөг болох нь батлагдсан байна. Ийнхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр залуучууд нэг шөнийн дотор 8 удаа, дунд насны залуучууд 3-5 удаа, харин ахимаг насны эрчүүд 2 удаа бэлгийн харилцаанд орох чадвартай болсон байдаг аж. Гэхдээ энэ бол сэрэл хөдөлгөх бус харин сэрлийн алдагдлыг эмчлэх зориулалттай юм байна. Тэгвэл эмэгтэй хүн уувал яах бол? Түүнд ямар ч өөчрлөлт орохгүй бөгөөд цусны даралт ихсэх шинж тэмдэг л илрэх гэнэ.
Удаан хугацаанд усанд байсан арьсны хамгаалалтын тосон бүрхүүл арилснаар ийнхүү арьс үрчлээтдэг байна. Арьс, гоо заслын эмч Марианна О’Донохью хэлэхдээ: Биднийг усанд ороход арьсны дээд давхарга маш их хэмжээний усыг шингээж авдаг гэнэ. Харин доод давхарга ус шингээж, тэлэх чадваргүй байдаг учир дээд давхаргын арьс үрчлээтэж жижигсдэг байна. Бидний биенд 75% ус агуулагдсан байдаг. Арьсны хамгаалалтын давхарга үүсгэгч тос үгүй болсноор арьсанд доторхи шингэн гадагшилж багассанаар усгүйжилт явагдаж хүний арьс үрчлээтэж хөгширдөг гэнэ.
Сонирхолтой
Яагаад ам руугаа чийдэн хийж болох ч, гаргаж болдоггүй юм бол?
Ам руу чийдэн хийхэд маш хялбар байдаг. Таны эрүүний булчин тухайн үед ачаалалгүй байсан учир амаа том нээхэд ч хялбар байх болно. Харин ингэж утгагүй алхам хийсний дараа эрүүний булчин тань ачаалалтай болж чийдэнг гаргахад нэлээд төвөгтэй байдаг байна.
Сонордуулахад
Эрт төрөлтөөс болоод бар бамбарнуудаа алдсан байна. Ийнхүү бамбаруудаа алдсан тэрээр сэтгэл санаагаар унаж, биеийн байдал нь муудсан аж. Бар устах аюулд ороод байгаа учир амьтны хүрээлэнгийнхэн бүгд түүнийг аврах ажиллагаанд оролцсон бөгөөд тооройнд барын өмсгөл өмсгөж баранд өгчээ. Одоо ээж барын бие сайжирсан бөгөөд тооройнуудыг бамбарууд шиг ээ хайрладаг байна .Хэрвээ та 4-өөс бага, 10-аас илүү цаг унтдаг бол эрт амьсгал хураах магадлалтай гэнэ.
Хайртай хүнээсээ хагацана гэдэг хар тамхичингийн тамхийг нь хориглосонтой ижил зүйл юм байна.
Гайхамшиг
15 настай Дауны синдромтой хүүхэд англи, испани, франц, латин хэлээр ярьдаг байна. Тэрээр Ирландад болсон Олон Улсын дауны синдромтой хүүхдүүдийн конгресст оролцож хийл хөгжим даржээ.
Wednesday, April 11, 2018
Monos smart application
Monos Smart Application
Monos Smart Application нь ухаалаг гар утсанд зориулагдсан эрүүл мэндийн онлайн хүргэлт, мэдээ мэдээллийн цогц аппликейшн юм.
Та тус аппликешнаар дамжуулж цаг наргүй ажлын хажуугаар өөртөө болон
хайртай дотны хүндээ Моносын эрүүл мэндийн мега маркетуудад
худалдаалагддаг бүхий эм, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг хүссэн
газартаа захиалах боломжтой бөгөөд мэдээ, мэдээлэл, нэмэлт булангуудаас
өөрт хэрэгтэй мэдээлэлүүдээ авах боломжтой. Тус гар утасны аппликешнийг
iPhone болон андройд системтэй бүх утсанд үнэ төлбөргүй татаж авч
ашиглах боломжтой.
Эмийн эрдэнэ мэт дээлэн хүртэх
Монголчууд эрт дээр үеэс эмийг эрдэнэ мэт шүтэж дээдлэн, эм уух ёс
жаягийг буй болгон хатуу мөрдөн ирсэн эртний уламжлал сайхан заншилтай
ард түмэн юм.
Юуны өмнө эмийг аль дуртай таарсан өдрөө эхлэж уудаггүй. Эмээ ууж эхлэх
өдрөө сайн өдөр товлодог. Хонь өдөр эхэлж эм уухыг цээрлэж хор болдог
гэж үздэг. Харин туулай, тахиа, луу өдөр мөн хур бороо, цас шороогүй
тунгалаг өдөр эм эхэлж уухыг эрхэмлэдэг. Түүнээс гадна хүн бүрийн төрсөн
жилээс хамаарч эм эхэлж уух өдрийг товлодог нь хүмүүсийн био хэмнэлтэй
холбоотой буй заа.
Гэхдээ хүнд өвчтэй яаралтай эм уух шаардлагатай бол энэ заншлыг мөрдөхгүй байж болдог.
Мөн эм уухдаа эм тангаа хоёр гартаа барьж хүндэтгэн “уух эм тан маань
рашаан болох болтугай, арьс махны минь завсраар гүйж альби муу өвчнийг
арилгаж эдгээх болтугай” гэх мэт эмч оточ, эм тангаа шүтэн дээдэлсэн
ерөөлийн үгс хэлж эсвэл оточийн зааж өгсөн тарнийг уншиж гурвантай
залбирдаг уламжлалтай байжээ. Энэ нь эмч оточдоо болон эмэнд итгэх
сэтгэлийн эрч хүчийг нэмэгдүүлэн эмийн хүчийг нэмж байгаа үйлдэл юм. Мөн
уусан эмнийхээ боодлын цаас, тангийн буцалгасан шаар зэргийг хог мэт
хамаа бусаар хаяхгүй уул, ус тэнгэрт цацаж өргөдөг эсвэл шатаадаг
байжээ.
Эмийг хос тунгаар уухыг цээрлэдэг байсан нь эмийн тунг хатуу
баримталдаг, эмүүдийн хоорондын харилцан хамаарлаас болгоомжилдог байсны
нотолгоо юм.
Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр
Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр
Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр
1959 онд 3 ажилтантай байгуулагдаж байсан Эм судлалын тасаг өргөжиж улмаар 1973 онд ШУА-ийн харъяанд Байгалийн нэгдлийн хүрээлэн, 1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн болон өргөжиж уламжлалт анагаах ухааны түүх, эх орны эмийн түүхий эдийн тархац, фитохими, уламжлалт эм тан, эмнэл зүйн судалгаа хийх, шинэ эм бэлдмэл зохион бүтээх, үйлдвэрлэх ажлын эхлэлийг тавьжээ.
Өнгөрсөн хугацаанд Уламжлалт анагаах ухаан, түүний дотор судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, эмчилгээ үйлчилгээний мэргэжлийн толгойлогч байгууллага болох Ардын эмнэлгийн хүрээлэнг бэхжүүлэх талаар Төр засгаас анхаарч 1994 оноос хүрээлэнгийн эмийн туршилт үйлдвэрлэлийн цехийг шинэчлэн тоноглож хүчин чадлыг нь өргөтгөсөн байна.
Улмаар 1996 онд Эрүүл мэндийн сайдын А/20 тоот тушаалаар Ардын эмнэлгийн хүрээлэн, Монгол эмнэлэг сувилалын төв, Рашаан судлалын төвийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг нэгтгэн Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын үндэсний хүрээлэн болгон өргөтгөж энэ чиглэлийн мэргэжлийн төв байгууллагыг бий болгосон.
Монгол улсын Засгийн газрын 1998 оны 162-р тогтоолоор “Уламжлалт анагаахын төвийн орон тоо, төсөвт багтаан Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпораци” – ийг байгуулсан түүхтэй.

Монос Фарм ХХК
Монос
Фарм ХХК нь 1990 онд байгуулагдсан Монголын хувийн хэвшлийн анхдагч
эмийн үйлдвэр бөгөөд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр
үйл ажиллагаагаа явуулж буй эм хангамжийн салбарын тэргүүлэгч компани
юм.
Тус компани нь 70 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдгээс 18 төрлийн эмийг шинээр бүтээж, импортын 21 эм бэлдмэлийг Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Нийт бүтээгдэхүүний 22 нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд эм бэлдмэлүүдээ шахмал, үрэл, мөхлөг, капсултай галены эмийн хэлбэрээр үйлдвэрлэдэг. Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 20 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг бөгөөд дотоодын нийт эмийн үйлдвэрлэлийн 30 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Онцолбол, Дархлаа сэргээх Салимон, шүдний тулгуур эд, буйл, амны салстын үрэвсэл намдаах, эмчлэх Дентамон бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн бүтээл болсон билээ.
Түүнчлэн Монос Фарм ХХК нь 2016 онд Олон улсын чанарын удирдлагын ISO 9000:2001, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын GMP (Good Manufacturing Practice) –ийн жишиг стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулсан байна.
Монос эмийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа Олон улсын ISO9001 стандарт,чанарын хяналт, лабораторидоо ISO17025 стандартыг нэвтрүүлсэн. Ийнхүү GMP стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Олон улсын 3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болсон юм.

Танилцуулга
Монос Групп компани нь 1990 онд анхны эм, гоо сайхны жижиг үйлдвэр
“Монос” нэртэйгээр байгуулагдсан. Эдүгээ 26 дахь жилдээ эм, гоо сайхан,
эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон
жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол, үйлчилгээний
салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогоор 1300 гаруй ажиллагсад, 16 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын Топ 100 аж ахуйн нэгжийн нэг юм.
Монос Группийн хамт олон эрүүлийг хамгаалах хувийн хэвшлийн салбарт бүхий л чиглэлээр анхдагч түүчээ нь болж чадсан. Тухайлбал, Хувийн хэвшлийн анхны эмийн үйлдвэр, анхны эмийн сан, анхны фарммаркет, анхны эм ханган нийлүүлэх байгууллага, анхны магадлан итгэмжлэгдсэн лаборатори, анхны эрдэм шинжилгээний хүрээлэн, анхны эм зүйн коллеж, анхны эм зүйн шинжлэх ухааны их сургууль, анхны эм судлалын хүрээлэн, анхны олон улсын стандартын шаардлага хангасан GMP цогцолбор эмийн үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан. Энэ бүхэн манай Моносын нийт хамт олны бүтээл, үнэт баялаг, бахархал юм.
Монос Групп нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн боловсрол, боловсон хүчин, спорт урлаг, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэгт байнгын гар бие оролцохын зэрэгцээ ард иргэддээ хандсан шинэ бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, шинэлэг санал санаачилгуудыг тогтмол дэмжин ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хэрэглэгчдэдээ хүргэх нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндрөөр ухамсарлан ажилладаг билээ.
Төр засгийн бодлогын хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжилд дэлхийн жишигт нийцсэн хамгийн орчин үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж ажиллах томоохон зорилго, зорилт тавин амжилттай ажиллаж байна.

эм гэж юу вэ
Эм гэж юу вэ?
Орчин үеийн анагаах ухааныг хэдэн
арван мянгаар тоологдох эмийн бэлдмэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Эмийн бэлдмэлгүйгээр ямар ч мэргэжлийн ямар ч эмч эмчилгээ хийхгүй.
Тэгвэл ЭМ гэж юу вэ? Аливаа эм хүний бие организмд хэрхэн үйлчилдэг вэ?
гэдэг асуултууд анагаахын мэргэжилтнүүд төдийгүй энгийн өвчтөний ч
сонирхсон асуудал биш гэж үү?
Эм гэдэг нь аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг хэлдэг. Ихэнх эмийн бэлдмэлийг химийн нийлэг аргаар гарган авдаг ба зарим бэлдмэлийг амьтан, ургамал болон эрдсийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг байна. Дэлхий дээр хэдэн арван мянган дан болон хавсарсан найрлагат эм, эмийн бэлдмэлийг эмчилгээний практикт хэрэглэж байдаг. Манай оронд гэхэд л 2000 гаран эм бүртгэлтэй байдаг ажээ.
Эмийг бүтээхийн тулд асар нарийн судалгаа шинжилгээ хийдэг ба 1 эмийн бэлдмэлийг гарган авахад 20-30 жилийн хугацаа шаардагддаг байна. Эхлээд химийн лабораторит шинэ нэгдлийг гарган авах, нийлэгжүүлэх бүх туршилтууд хийгдэнэ. Дараа нь фармакологийн лаборатори руу шилжүүлэн дараагийн шатны туршилтууд буюу амьтны эд, эсэд хэрхэн үйлчилж байгааг судална. Үүний дараа эмгэгтэй бие махбод, эм хоорондын харилцан үйлчлэх зүй тогтол, эмчилгээний үйлдэл, механизм, тун, бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөг судалсны үндсэн дээр тухайн өвчний үед, ямар тун хэмжээгээр хэрэглэх, эмийн бодис биед хэрхэн шимэгдэн тархаж хувирах, биеэс хэрхэн ялгарах, хоол ундтай хэрхэн зохицуулах болон илэрч болох сөрөг нөлөөнүүдийг судлах клиникийн судалгаанууд явагддаг юм байна. Хамгийн сүүлийн шатны буюу клиник судалгаа, шинжилгээнүүд амжилттай болж, тухайн шинэ эм бэлдмэл үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд л эмийн бэлдмэлийг эмчилгээний практикт нэвтрүүлэх эрхийг тухайн улс орны эрх бүхий байгууллагууд олгодог журамтай аж.
Энэхүү шинэ эмэнд үйлдвэрлэгч байгууллага нэр өгөн, патент авч, бусад эм үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнгүйгээр дан ганцаар эмээ борлуулах эрхтэй болдог. Уг патент нь үйлдвэрлэгч компаний өмч бөгөөд ихэнх улс орнуудад 20 орчим жилийн хугацаатай олгогддог. Олон жилийн судалгаа , хүч хөдөлмөр зарцуулсан нөсөр их ажлын дүнд энэхүү эмийн бэлдмэлийг гаргаж авсан органик эм зах зээлд илүү өндөр үнээр зарагддаг.
Уг эмийн патентийн хугацаа дуусахад бусад өрсөлдөгч бүх компанид эмийг чөлөөтэй үйлдвэрлэх, худалдахыг зөвшөөрдөг. Түүнийг женерик эм хэмээх хэллэгээр ойлгож болох юм. Уг эм органик эмтэй адил үндсэн үйлчлэгч бодистой бөгөөд идэвхгүй бодис, савлагаа, өнгө, үнэр амтаараа ялгаатай байдаг. Зах зээлд зарагдаж буй женерик эм органик эмнээс харьцангуй хямд үнэтэй байдаг.

эмийн зохиостой хэрэглээ
Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.
Эмийг
зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв
зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь
чухал юм.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн
зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд
тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг
хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг
хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй
болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох
зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
Аливаа
өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь
зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа,
хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрэв
эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх
заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой
мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн
үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
Эмийг
хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн
шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж
болно.
Ихэнх
эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний
замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол
идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30
минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
жин хасахад эрүүл мэндийн ундаа нөлөөлөхүү
АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны
дүн “Obesity” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд 12 долоо хоногийн турш
судалгааг хийсэн бөгөөд судалгаанд 303 хүн сайн дураар оролцсон байна.
Эдгээр хүмүүсийг 2 бүлэг болгон 1 бүлэгт нь эрүүл мэндийн төрөл бүрийн
ундаанууд, нөгөө бүлэгт нь /хяналтын бүлэг/ ус хэрэглүүлсэн байна.
Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн хүмүүст адилхан хоол идүүлж, адил дасгал
хийлгэж байжээ. Эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан хүмүүсийн 44-с дээш
хувийнх нь биеийн жин дунджаар 6 кг –аар багассан бол ус уулгаж байсан
хяналтын бүлгийн хүмүүсийн биеийн жин дундажаар 4 кг –аар багассан
байна. Эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан хүмүүсийн биеийн байдал
сайжирч байсан тухайлбал цусан дахь холестриний хэмжээ, муу өөх тосны
хэмжээ, триглицеридийн хэмжээ буурсан байна.
Эдгээр 2 бүлгийн хүмүүсийн бэлхүүсний тойрог багасаж, артерийн даралт нь буурсан байна.
Судалгааны төгсгөлд эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан нийт оролцогчдын 64 орчим хувь нь биеийн жин дундажаар 5% буурсан байхад ус хэрэглэж байсан хяналтын бүлгийн 43% -ийнх нь жин буурсан байна. Энэ 5%-ийн жин бууралт нь хүмүүсийн эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөөлөх юм. Үүнд: Зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчин, чихрийн шижингийн 2-р хэв шинжээр өвчлөх эрсдэл тодорхой хэмжээгээр буурах юм.
Энэхүү судалгааг хийсэн эрдэмтдийн хэлж байгаагаар эрүүл мэндийн ундаа нь биеийн жин хасахад тусална гэжээ. Судалгаанд оролцох хугацаанд эрүүл мэндийн ундаа хэрэглэж байсан бүлгийн хүмүүс ус ууж байсан хүмүүсээс өлсөх нь бага байжээ.
Энэ судалгааны үр дүнд илчлэг багатай эрүүл мэндийн ундаанууд нь биеийн жин хасахад чухал нөлөөтэй нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн эрүүл мэндийн ундаа хэрэглэхэд амттан хэрэглэх нь багасдаг

Хүүхдэдээ өгч болохгүй эм
1. Аспирин
Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэгд хүртэх аюултай байдаг байна.Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай.Аспириныг зарим үед олон улсын нэршлээр Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй бизээ.
2. Жоргүйгээр ханиадны эмийг авахгүй байх
2007 онд Америкийн Food and Drug Administration –с зарим нэг хүүхдийн ханианы эмийг 6 с доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байхаа./ Tylenol, Johnson’s baby –н нэр төрлийн эмүүд/ Эдгээр эмүүдийг 6 с доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн 2-с доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ.Хэмжээ нь ихдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.
3. Бөөлжис/Гулгилт/-ын эсрэг эм
Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй.Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.
4. Том хүний эм уулгах
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.
5. Хэн нэг хүнд бичсэн эмийн жороор эм өгөх
Өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй.Эмийг зөвхөн уг хүнийнх нь л өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдагийг сана.
6. Хугацаа нь дууссан
Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг бол шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэсэнээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлж эхлэнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй хугацаа нь дууссан эмийг жорлонлуугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.

Антибиотик хамаагүй хэрэглэх аюултай
Антибиотик гэж өвчин үүсгэгч нянг үхүүлэх хүчтэй үйлчилгээ бүхий органик бодисыг нэрлэдэг.
Ийм бодис хөгцөнд байдаг гэж үзээд ардын уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг байжээ. Монголчууд эрт дээр үес гашилсан сүүг ээдэм болгон ашигладаг байснаас эхлээд сүүтэй цайндаа ааруул, цагаан тос хийж ээдүүлээд уудаг зэрэг нь үүнтэй л холбоотой. Далайчдад хөгцтэй талх идүүлэн бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг байсан баримт ч бий.
1929 онд Английн эрдэмтэн А.Флеминг ногоон хөгцнөөс анхны антибиотик болох пенициллин гаргаж авсан нь өнөөдөр ч хэрэглэгдсээр буй. Хожим эрдэмтэн Г.Флори, Э.Чейн нар бензилпенициллин гэж хүчтэй антибиотик гаргаж авсан нь Нобелийн шагнал хүртсэн ч, антибиотикийн хувьд Флемингийн нээлтийн шууд үргэлжлэл гэж үздэг. Антибиотикийг бичил нянгаас гаргаж авдаг учир хүний биед өвчин үүсгэгч бусад нянгуудаа устах, хүчийг нь сулруулахаас гадна хүний биед байнга оршин байдаг ашиг тустай бичил биетүүдийг ч адилхан устгах учир удаан хугацаагаар, эсвэл дахин дахин хэрэглээд байвал сөрөг үр дагавар нь илүүтэй гарч эхэлдэг. Тиймээс өвчтэй хүнд адил төрлийн ч юм уу харилцан нөлөөлдөг антибиотикуудыг хавсран хэрэглэхийг хориглодог. Пенициллинийг замбараагүй хэргэлэх болсноос хойш үйлчилгээ нь эрс суларч, тунг нь нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Үүнээс үүдэн антибиотикийн сөрөг нөлөөлөл олноор илрэх нь тогтоогджээ.
Иймээс өөр төрлийн антибиотикууд үйлдвэрлэгдэж эмчилгээнд нэвтэрсэн нь цөөнгүй. Гэхдээ тэд бүгд пенициллиныг нийлэгшүүлэх байдлаар үйлчилгээг нь нэмэгдүүлэн сайжруулсан пенициллин гэж ойлгож болно. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тусам сайн үр дүнтэйгээ зэрэгцээд сөрөг үр дагавар нь илүү хүнд тусдаг болохыг судлаачид тогтоосон.

Subscribe to:
Posts (Atom)
Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргаг...

-
Монголчууд эрт дээр үеэс эмийг эрдэнэ мэт шүтэж дээдлэн, эм уух ёс жаягийг буй болгон хатуу мөрдөн ирсэн эртний уламжлал сайхан заншилтай...
-
Эмэгтэйчүүд “Виагра” уувал яах вэ? Юуны түрүүнд “Виагра” гэгч юу болох, эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэх нь зүйтэй боло...
-
Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр 1959 онд 3 ажилтантай байгуулагдаж байсан Эм судлалын тасаг өргөжиж улм...