Monday, April 30, 2018

Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргагүй интернэтээр л дамжуулан ажлаа амжуулж, мэдээллээ хурдан шуурхай авдаг тул үүнийг хязгаарлахад хэцүү. Харин амархан юм нь КОМПЬЮТЕРИЙГ ЗӨВХӨН АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРЭГЛЭХ, АЖЛЫН ДАРАА АЛЬ БОЛОХ ИНТЕРНЭТ БАГА ХЭРЭГЛЭЖ ГЭРИЙНХЭН, НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗАН АМЬД ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭЕ.
Wi-Fi хүний биед муу нөлөө үзүүлдэг гэдгийг батлаагүй ч яагаад ч юм долгион юм чинь муу байх гэсэн бодол надад үе үе төрдөг юм. Бид интернэтийг хэрэглэж хэвшээд 10 гаруй жил болж байгаа бол бидний дүү нар, хүүхдүүд НАСААРАА энэ орчинд байгааг дахин нэг бодолцох хэрэгтэй. Хүүхдүүдээ аль болох компьютер дээр суулгахгүйг хичээж, ухаалаг утсаараа интернэтэд орох цагийг нь хязгаарлаарай.
Интернэтэд бид юу хийдэг вэ жагсаалтын 5 дугаарт ОНЛАЙН ТОГЛООМ орж байгаа нь АЮУЛЫН ТОМ ХАРАНГА юм. Стратегийн тоглоом нь хүний оюун ухааныг хөгжүүлдэг гэж онлайн тоглоомчид өөрсдийгөө өмөөрдөг ч үнэндээ хэтрүүлэн, хонон өнжин тоглосноор хүний сэтгэхүйд муугаар нөлөөлдөг. Үүнээс болж амиа хорлох, бие биенийгээ хэрцгийгээр зодох, тэр бүү хэл хүн рүү шалтгаангүйгээр буудах ч тохиолдол гарсан аж. Манай Шар хадны эмнэлэгт Gamer-үүдийн гэх өрөө хүртэл байдаг гэнэ.
Энэ АНУ-ын гаргасан судалгаа. Бидний хэрэглээ үүнээс нэг их зөрөөд байхгүй л болов уу. Facebook, Instragram, Twitter, Linkedin зэрэг олон нийтийн цахим сүлжээнд бид хэтэрхий их цаг зарцуулж байна. Бараг хүн бүхэн ухаалаг утастай болсон энэ үед дараалал хүлээх, ажлын түр завсарлага зэрэг чөлөөт цагаараа орж мэдээллээ шалгачхаад гарах нь зохистой хэрэглээ юм. Компьютерийн ард суугаад үнэт цагаа үрэн байж эсвэл орой гэртээ хариуд гэр бүлдээ гаргах цагаа нийгмийн сүлжээнд үрэх нь зохисгүй бөгөөд үүнээс болонFACEBOOK –Т ДОНТОХ АЮУЛ нүүрлээд байна.

Амьдралынхаа энэ их хугацааг зарцуулаад байгаа интернэтэд бид юу хийдэг вэ? /Эх сурвалжhttp://www.zerohedge.com /


Интернэт хэмээх зүйл амьдралд нэвтэрснээр харилцаа холбоо, эдийн засаг гээд бүхий л салбарт ач тусаа өгсөн. Гэхдээ аливаа зүйлд баланс буюу хэр хэмжээг тохируулах гэдэг хамгийн чухал. Интернэтийн хэрэглээ хэрээс хэтэрч, компьютерийнхээ өмнө завсарлагагүй сууснаар ямар аюулд хүрэх вэ?

Бидний амьдралын хэвшил ийм л байна. /Эх сурвалж http://visual.ly /



Friday, April 13, 2018

Хятад саарал хулгана


Магадгүй хамгийн үзэшгүй муухай төрхтэй ургамлыг нэрлэ гэвэл түүнийг нэрлэх байх. Саарал хулгана хэмээх нэрийг түүнд толгойгоо доош унжуулан дүүжлэгдэж байгаа сарьсан багваахайг санагдуулам ер бусын бараан төрх нь авчирсан юм. Цэцэг нь диаметрээрээ 30 см хүрэх бол түүнээс салбарлан гарах урт хар “сахал” нь 70 болон түүнээс дээш см урттай ажээ.

Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө амьд харилцаа үүсгэх цаг завгүй болсон нь ТОМ АЮУЛ юм. Гар утас, таблет нь байнга биед явдаг, бид яахын аргаг...